Wednesday, April 27, 2011

Xарин би .... !

Нэгийг харж
Нөгөөг мартдаг нь
би биш
Өнгөндөө инээж
Өөр нэгэнд муулдаг нь
би биш
Нэгийг гомдоон уйлуулж
Нөгөөг угтан инээдэг нь
би биш
Дээшээ харж унан тусан
Доошоо харж нулимдаг нь
би биш
Харин БИ........!!!!!!!!
Жаргалдаа тохирсон өртэй
Зовлондоо таарсан хэвтэй

Хурууныхаа хээ шиг
нэг л янзаараа
Өндөгнийхөө хээ шиг
эгэл төрхөөрөө
НЭГЭН...

Хулан.Б