Wednesday, April 27, 2011

Хайртай байсныг чинь мэдсэнгүй... (бодрол)


Намайг ямар явсныг яг л тэр өдрүүдийг минь, зүрх гижигдсэн тэр хар нүдээ анивчих мэт мартдаа. Зүүд минь надтай ялдамхан харьцлаа, хананы цаана чамайг байгаа гэж надад шивнэлээ. Би очсонгүй? Хатуу өсгийгөөр тог тог хийлгээд чи бид 2-г зааглах тэр хананаас хол даваад явчихлаа. Нэг холдоод л , нэг ойртоод л. Хүн хүнийхээс онцгой чиний "хоолой" надад сонсогдсон ч чам шиг хүнд гайхуулах тас хар нүд, өндөр сайхан нуруу надад алга даа... Найзуудын минь хэлдгээр "тогоочийн хүүхэд шиг" баншин хамар, хуушууран чих, сэгсийсэн үс л байх шив дээ...
Гэрэл рүү эрвээхий нисдэг шиг би чамруу зүтгэмээр ч чи дэндүү хол... Хүсэл хяслын тулалдаанд усан цээлийн загас шиг хээ гаргасан хүрэн зүрхийг минь чи дуудаад байх шиг.

Яг л энэ цаг үед энэ хорвоогийн хамаг юманд л хайр дурлал шингэсэн байх, гэтэл би "чимээгүйхэн" дурлалаа ил гаргахгүй явсаар дэвтэр дээр минь ноорог болон үлдлээ.

Хэдхэн цагийн өмнө ус, гал хоёр шиг ялгаатай хүмүүст янаг хайрын сэтгэл ялгаа байхгүй заяадаг гэдгийг мэдэрлээ, намайг тойроод галаар бадамлах дэнлүүнүүд асаад л.... ГЭХДЭЭ энэ бүхэн байх ёстой цагаасаа нэгэнт хоцорчихсон байлаа. Төгс амгалан тэр харцанд хэсэгхэн хугацаанд ч гэсэн дурласан миний хөнгөн сэтгэл нэг ийм байлаа.

Р.Чойном гуайн Хар нүд шүлгээс сэдэвлэв