Wednesday, April 27, 2011

Хайрламаар хүмүүс ш дээ эрчүүд чинь!


Чиний инээд, чиний харцанд дурласан нэгэн залуу л биз, ардах урдах, өндөр намыг нь хайхралгүйгээр сэтгэлрүү нь өнгийгөөд хар л даа!? Чамайг гэх сэтгэлдээ нүдний булангаараа чамайг ажиж, чамайг мэдэж , баярлуулахыг хүссэн л нэгэн ш дээ. Сэтгэлд нь чи багтаж байна гэдэг чинь сайхан! Алхааг чинь ажин хий гишгэхэд чинь түшээд авахыг хүсээд байгаа тэр сэтгэлийг нь битгий унтраа. Тэднийг битгий өрөвдөөч? дотор нь эмээлтэй хазаартай морь багтчихсан л явж байгаа байх. Итгэл, халамж хоёроос хайр эхэлдэг болохоос цэвэрхэн царай, хэтэвчний зузаан хоёроос биш.

Эмэгтэй хүн байна гэдэг "урлаг" гэж би хаанаас ч билээ уншиж байсан. Түүнд чи сонсох хөгжим, унших ном шиг нь байгаа. Гэм, эрдэм хоёрыг сэтгэлээрээ ялгадаг бид энэ хорвоог гэрэлтүүлж, илхэн бүхний гэрч нь болж явах зураг шиг ч эр хүний "далд" ч гэсэн цогтой, хурц өнгө шинжгүй бол давсгүй хоол мэт.
Солонго хичнээн гоё өнгөтэй ч замхарч арилдаг, үзэсгэлэн гоо чинь мөнхөд биш. Өсөх үе чинь ус мэт уяхан битгий үүндээ хөөрөн дэв. Намар болохоор навч цэцэг өнгө нь сулардаг шиг чи ч гэсэн үрчлээ сууна, тэр үедээ харин тархины чинь үрчлээ бас нэмэгдвэл чи түүнийг санана. Харамсана.

Залуу насны халуунд тэднийг бүү гомдоо. Цэцэн үгээр тэдэнтэй тэмцэж хэрэггүй ээ, зөвлө, цэвэрхэн башраар хуураад хэрэггүй ээ, тэдний зүрх яг л чинийх шиг. Хэдий тэд омогтой ч учирлахад уярна, чиний хэлсэн мунхаг байсан ч ядаж хоолойнд чинь. Үймэх салхитайд чамайг ханхар ч тэр нидрүүлгэн ч тэр тэд цээжээрээ халхалдаг ш дээ. Баяжин ч нэгэн цагт үгээгүй хоосорно тэднийг бүү ялга. Хоног цагийг хойшлуулж болдоггүй учир гомдоосон бол тэднээс очоод уучлалт гуй, хүлээгээд яахав, тэд ч гэсэн эрх багадаа ээж аавдаа эрхэлдэг байсан чамтай л адил. Амьдрал тэртээ тэргүй чамайг алгуур эргэсэн ч , түргэн эргэсэн ч жамаараа л .... Харин ТЭД үгүй шүү дээ!

Монгол эр хүнд хайраа өгье талын цэцэгс минь!