Wednesday, April 27, 2011

Хайртай байсныг чинь мэдсэнгүй... (бодрол)


Намайг ямар явсныг яг л тэр өдрүүдийг минь, зүрх гижигдсэн тэр хар нүдээ анивчих мэт мартдаа. Зүүд минь надтай ялдамхан харьцлаа, хананы цаана чамайг байгаа гэж надад шивнэлээ. Би очсонгүй? Хатуу өсгийгөөр тог тог хийлгээд чи бид 2-г зааглах тэр хананаас хол даваад явчихлаа. Нэг холдоод л , нэг ойртоод л. Хүн хүнийхээс онцгой чиний "хоолой" надад сонсогдсон ч чам шиг хүнд гайхуулах тас хар нүд, өндөр сайхан нуруу надад алга даа... Найзуудын минь хэлдгээр "тогоочийн хүүхэд шиг" баншин хамар, хуушууран чих, сэгсийсэн үс л байх шив дээ...
Гэрэл рүү эрвээхий нисдэг шиг би чамруу зүтгэмээр ч чи дэндүү хол... Хүсэл хяслын тулалдаанд усан цээлийн загас шиг хээ гаргасан хүрэн зүрхийг минь чи дуудаад байх шиг.

Яг л энэ цаг үед энэ хорвоогийн хамаг юманд л хайр дурлал шингэсэн байх, гэтэл би "чимээгүйхэн" дурлалаа ил гаргахгүй явсаар дэвтэр дээр минь ноорог болон үлдлээ.

Хэдхэн цагийн өмнө ус, гал хоёр шиг ялгаатай хүмүүст янаг хайрын сэтгэл ялгаа байхгүй заяадаг гэдгийг мэдэрлээ, намайг тойроод галаар бадамлах дэнлүүнүүд асаад л.... ГЭХДЭЭ энэ бүхэн байх ёстой цагаасаа нэгэнт хоцорчихсон байлаа. Төгс амгалан тэр харцанд хэсэгхэн хугацаанд ч гэсэн дурласан миний хөнгөн сэтгэл нэг ийм байлаа.

Р.Чойном гуайн Хар нүд шүлгээс сэдэвлэв

Морин Хуур

Rf Munkherdene questioned :
-Та язгуур соёл, түүний амин сүнс (mun chanar) хийгээд морин хуур хөгжмийн талаар ямар ойлголттой юу бодож явдаг вэ?

Khulan Batkhuyag answered:

...xалуун цусыг
хайр дурлалаас илүүтэйгээр булиглуулах нь...
...хамгийн үндсийг үггүйгээр өгүүлсэн бус уу?




Just Because I'm Bored

Хайрламаар хүмүүс ш дээ эрчүүд чинь!


Чиний инээд, чиний харцанд дурласан нэгэн залуу л биз, ардах урдах, өндөр намыг нь хайхралгүйгээр сэтгэлрүү нь өнгийгөөд хар л даа!? Чамайг гэх сэтгэлдээ нүдний булангаараа чамайг ажиж, чамайг мэдэж , баярлуулахыг хүссэн л нэгэн ш дээ. Сэтгэлд нь чи багтаж байна гэдэг чинь сайхан! Алхааг чинь ажин хий гишгэхэд чинь түшээд авахыг хүсээд байгаа тэр сэтгэлийг нь битгий унтраа. Тэднийг битгий өрөвдөөч? дотор нь эмээлтэй хазаартай морь багтчихсан л явж байгаа байх. Итгэл, халамж хоёроос хайр эхэлдэг болохоос цэвэрхэн царай, хэтэвчний зузаан хоёроос биш.

Эмэгтэй хүн байна гэдэг "урлаг" гэж би хаанаас ч билээ уншиж байсан. Түүнд чи сонсох хөгжим, унших ном шиг нь байгаа. Гэм, эрдэм хоёрыг сэтгэлээрээ ялгадаг бид энэ хорвоог гэрэлтүүлж, илхэн бүхний гэрч нь болж явах зураг шиг ч эр хүний "далд" ч гэсэн цогтой, хурц өнгө шинжгүй бол давсгүй хоол мэт.
Солонго хичнээн гоё өнгөтэй ч замхарч арилдаг, үзэсгэлэн гоо чинь мөнхөд биш. Өсөх үе чинь ус мэт уяхан битгий үүндээ хөөрөн дэв. Намар болохоор навч цэцэг өнгө нь сулардаг шиг чи ч гэсэн үрчлээ сууна, тэр үедээ харин тархины чинь үрчлээ бас нэмэгдвэл чи түүнийг санана. Харамсана.

Залуу насны халуунд тэднийг бүү гомдоо. Цэцэн үгээр тэдэнтэй тэмцэж хэрэггүй ээ, зөвлө, цэвэрхэн башраар хуураад хэрэггүй ээ, тэдний зүрх яг л чинийх шиг. Хэдий тэд омогтой ч учирлахад уярна, чиний хэлсэн мунхаг байсан ч ядаж хоолойнд чинь. Үймэх салхитайд чамайг ханхар ч тэр нидрүүлгэн ч тэр тэд цээжээрээ халхалдаг ш дээ. Баяжин ч нэгэн цагт үгээгүй хоосорно тэднийг бүү ялга. Хоног цагийг хойшлуулж болдоггүй учир гомдоосон бол тэднээс очоод уучлалт гуй, хүлээгээд яахав, тэд ч гэсэн эрх багадаа ээж аавдаа эрхэлдэг байсан чамтай л адил. Амьдрал тэртээ тэргүй чамайг алгуур эргэсэн ч , түргэн эргэсэн ч жамаараа л .... Харин ТЭД үгүй шүү дээ!

Монгол эр хүнд хайраа өгье талын цэцэгс минь!


Чи юу хүсээд байгаа юм бэ?


Аргатай хүн юм аа чи, арван хоёр цагийн улирал шиг халуунтай бас хүйтэнтэй хүн юм байна. Тулгаж тавьсан сум очих газартаа хүрдэг шиг чи надад сумаа хүргэж чадлаа. Би ч бодлоо, бодож ч байна. Ухаантай явахын тулд чи , утгат нэг үгийг ч гэсэн олз болгон хэрэглэж зэмлэх эрх надад өгсөнгүй. Ухааны чинь түвшин 10 ч гэсэн ганцаардлын чинь түвшин 11 бол энэ чинь өвчин. Яг л над шиг.
"Бусад хүний сэтгэлийн нумыг үгүүлэхэд Өөрийн сэтгэлийн хөвчийг хичээ" гэдэг шиг надаас асууж байхаар чи юу хүсээд байгаагаа хэл ?!
Итгэмжлээд чамаас би өөрөө асуумаар байсан ч итгэл надад алга, хичээгээд чамаас асуумаар байсан ч шалтаг надад алга. Булингартуулж байхаар усны тунгалаг дээр надад хэлээч! Чи юу хүсээд байгаа юм бэ?

Би дурламаар байна.


Цаг үргэлжид алгасангуй сэтгэл минь ихдээд байна. Эцэс хойт насандаа эрхэм дээдийг үлдээхийн тулд бусдын нүдэнд "буруу онол" болтлоо гэлдэрсээр... Одоо харин би завсарлага авмаар байна "ЯАДГИЙМ" хэн нэгэн ариун сэтгэлтэнд бие, хэл, сэтгэлээ бэлэглэмээр байна. Идэр явах насандаа дурлаж, хайрлаж, ичингүйрэн бантаж, тунирхаж, гомдож, уурлаж, маргалдаж, уярч, жаргамаар байна. Тэргэл сарны тунгалаг гэрэл, тэнгэр газрын уужимд сэргэлэн нэгэнтэй тэгшхэн сэтгэлээр учирмаар байна.
Үзэгдэж харагдахдаа чухал биш ээ, үнэн сэтгэлээсээ дурламаар байна. Хөнгөн сэтгэл минь даваагүй ээ, "дурламаар байна" гэх халуун сэтгэл минь орилон даваад байна.
Аргагүй даардаг өвөл биш ч, аятай энэ зунаар би даараад байна. Сайн, муугийн томьёогоор хэн нэгэнтэй бодлого бодмоор...
Зааза санааширч суухаар төв замын хажууд зогсож байя дөө, заяаны "дурлал" минь зам дээр тааралдаг...